Зам тээврийн ослоор 10 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 10 хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хүүхдээд амиа алдах нь ихэсчээ. Өнгөрсөн онд гэхэр 1069 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 10 нь амиа алджээ. Осолд орсон хүүхдүүдийн 840 нь явган, 217 нь тээврийн хэрэгсэлтэй, дөрөв нь дугуйтай явж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байх замдаа анхаарал болгоомжгүй, асран хамгаалагчгүйгээр хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осолд өртдөг аж. Мөн асран хамгаалагчийнхаа дэргэд амиа алдах явдал байгааг Замын цагдаагийнхан сануулав. Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцохдоо заавал явган хүний гарцаар, ногоон гэрлээр гарах талаар мэдээлэл, мэдлэг олгох хэрэгтэй байгаа онцолж байна. Учир нь зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гарцгүй газраар, ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйж байдаа осолд ордог аж. Мөн эцэг эхчүүд хүүхдээ тээврийн хэрэгслээр авч чвахдаа заавал хамгаалалтын бүсээ бүслэх, зориулалтын суудал хэрэглэхийг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь нийслэлийн аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж