Л.Болд “Богд” нэртэй банк байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Л.Болд “Богд” нэртэй банк байгуулна

Хар багаасаа бизнесийн салбарт хүч үзэж, “Бодь интернэшнл”, “Голомт” банкыг үүсгэлцэж явсан Л.Болд дахин банк байгуулахаар болсон гэх мэдээлэл байна. Тэрбээр шинэ банкаа “Бодь” хэмээн нэрлэхээр болсон ч шүүх дээр маргаантай байгаа тул “Богд” гэсэн нэр өгсөн байна. Тодруулбал, аавынхаа төрсөн нутаг болох Баянхонгор аймгийн Богд сумын нэрээр шинэ банкаа нэрлэхээр шийджээ. Банкныхаа тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд авсан бол энэ оны гуравдугаар сараас банкны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж