Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооны зүгээс 2014 оны оны шилдэг клубыг шалгаруулахад Испанийн Ла Лигийн "Реал Мадрид" клуб өнгөлжээ. "Реал"-ын хувьд өнгөрөгч онд амжилт бүтээлээр арвин жил байсан бөгөөд нэг баг жилд зургаан цом хүртэх боломжтой байдаг.
Тэгвэл Испанийн баг эдгээр хүртэж болох зургаан цомын дөрвийг нь хүртсэн амжилттай өнгөрсөн оныг өндөрлүүлж, 381 оноог цуглуулсанаар чансааг тэргүүлсэн. Тэд "Аваргуудын лиг”, “Испанийн лигийн цом”, “Клубүүдын дэлхийн аварга”, “Европын супер цом”-д түрүүлсэн амжилтыг үзүүлсэн юм. Хөлбөмбөгийн түүх болон статистикийн холбоо оны шилдэг клубыг шалгаруулахдаа дэлхийн хөлбөмбөгийн он тоо, статистик болон шинжлэх ухааны өгөгдлүүд дээр үндэслэн оноо өгдөг байна.
Харин удаах байруудыг Германы “Байерн Мюнхен” 276, Испанийн “Атлетико Мадрид” 267, “Барселона” 251, Колумбын “Атлетико Нэшионэл Меделин” 249, Италийн “Ювентус” 245, Английн “Арсенал” 233, Италийн “Наполи” 233, Аргентины “Ривер Пилет” 228, Австрийн “Зальбург” 228, Английн “Челси” 227, Португалын “Бенфика” 223, Францын “ПСЖ” 223, Бразилийн “Крузера” 219, Португалын “Порту” 217 оноотой эхний 15 байрыг эзэлжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn