“Татар ажиллагаа” киноны рейтинг өндөр байна

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” киноны рейтинг өндөр байна

“Hero
Entertainment”-ийн бүтээсэн “Татар ажиллагаа” уран сайхны кино саяхан
ОХУ-д болсон “Детекивфест” олон улсын кино наадамд амжилттай оролцож,
гуравдугаар байрт шалгарчээ. Мөн тус кино нь Италийн кино наадамд
өрсөлдөж байгаа аж. “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны
найруулагчаар Б.Баатар, продюсерээр “Номадс сүлжээ ресторан”-ы ерөнхий
захирал М.Есөнмөнх, Эрхүү хотын “Аист” телевизийн ерөнхий захирал
Базархандаев Амгалан Ренчинович нар ажилласан. Харин киноны гол дүрд
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан
Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, Н.Отгонбат, “Номин талст” хамтлагийн ахлагч,
дуучин Д.Батсүх, Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү,
ОХУ-ын нэрт жүжигчин Д.А.Певцов, жүжигчин Ч.Ундрал, кикбоксчин
Ц.Амарбаясгалан, топ модель Э.Одгэрэл, бяцхан охин Б.Хулан нар тоглосон
юм. Нээлтээ хийснээс хойш үзэгчдийн дунд рейтинг өндөртэй байсан “Татар
ажиллагаа”-г ОХУ-ын кино театруудад гаргаж байсан юм.


М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж