МАН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцсэн юм. Энэ талаарх мэдээллийг бүлгээс маргааш хэвлэлийнхэнд өгөх болсон аж.

Бүлгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн байр суурь зөрөлдсөн тухай мэдээлэл байна. Хуулийн төсөлд улсын өрийн хэмжээг энэ онд ДНБ-ийн 60 хувьд хүргэхээр тусгасан юм. Үүнийг бүлгийн зарим гишүүн нь “Дэмжих ёстой, Засгийн газрын ажил хийх боломжийг олгох ёстой” гэсэн бол одоогийн төвшинд нь хадгалах ёстой” гэж сөрөх гишүүн ч байжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж