“Татар ажиллагаа” олон улсын кино наадамд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” олон улсын кино наадамд оролцож байна

Монголын
кино ертөнцөд шил дараалан мэндэлж буй олон кинонуудаас ялгарч чадсан
Б.Баатарын бүтээл “Татар ажиллагаа” кино энэ сарын 20-24-нд Москва
хотноо болж буй адал явдлын сэдэвт зохиомжтой олон улсын кино наадамд
оролцож байна.

Энэхүү
наадам нь 13 дах удаагаа зохиогдож байгаа ба олон улсын  кино,
телевизын  уран бүтээлчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан
суралцах, адал явдалт жанрыг дэлгэрүүлэх гол зорилготой юм. Энэ удаагийн
наадамд уран сайхны, баримтат кино, телевизийн цуврал кино, нэвтрүүлэг
зэрэг олон төрлийг хамарч байгаагаараа онцлог.

Наадамд
ОХУ, АНУ, Монгол, Хятад, Болгар,  Азербайджан, Литва, Нидерланд,
Грузин, Тайван, Казахстан, Унгар, Франц, Канад, Португал, Испани, Итали,
Серби зэрэг 34 орны уран бүтээлчид оролцож байна. мөн 56 уран сайхны
кино, 29 адал явдалт телевизийн олон ангит кино 96 баримтат болон богино
хэмжээний кино 150 телевизийн нэвтрүүлэг хүчээ үзэж байна.

“Татар
ажиллагаа” кино энэ сарын 23-нд 20.00 цагт Москва хотын төв дэх
зохиолчдын төв ордонд гарах ба фестиваль зохион байгуулагчид болон
Москва хотын үзэгчдийн хүртээл болох юм. Үзэгчид Голландын  турк
дээрэмчдын түүхээс эхлээд Монголын банкны ажилтны адал явдал хүртэл янз
бүрийн сэдэвтэй олон кино үзэж болно хэмээн оросын хэвлэлүүдэд бичигдэж
байна.

Дашрамд дурьдахад, энэхүү наадам анх 1998 онд “Хууль ба Нийгэм” сэдвийн дор зохион байгуулагдаж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж