Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай ерөнхийлөгч болоод гурван сарын дараа Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан байна.
Нийт 25 сайд, Афганистаны Үндэсний аюулгүйн албаны тэргүүн нарын нэрийг ийнхүү зарлалаа. Гани сонгуулийн өрсөлдөгч Абдуллатай өмнө тохиролцсоноор өөрөө 13 сайдыг дэвшүүлж, ерөнхий сайд Абдулла 12 сайдыг нь санал болгосон байна.
Гадаад хэргийн сайдаар Салахуддин Раббани, Эдийн засгийн сайдаар Сардар Мохаммад Рахман Огли, Дотоод хэргийн сайдаар Нур-уль-Хак Улуми, Төв банкны захирлаар Халили Сиддик, Үндэсний аюулгүйн албаны тэргүүнээр Рахматулла Набиль нарыг тус тус томилжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР