Надаль дөрөвний нэг шигшээд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Надаль дөрөвний нэг шигшээд өрсөлдөнө

Монакогийн нийслэл хотноо үргэлжилж буй АТР Tour-ын цуврал “Monte Carlo Rolex Masters” тэмцээнд сүүлийн таван жил дараалан түрүүлсэн Испанийн теннисчин Рафаэль Надаль өчигдөр Майкл Берреийг хожсоноор тэмцээний дөрөвний нэг шигшээд өрсөлдөх эрхээ авчээ. Тэмцээний дүрмийн дагуу эхний тойргийн тоглолтыг өнжиж, хоёрдугаар тойрогт Голландын Тьемо де Баккерийг 6-1; 6-0 харьцаатай хожсон Надаль Германы Беррерийг мөн 6-1; 6-0-ээр төвөггүй буулган авсан байна. Тэрбээр ийнхүү Монте-Карлогийн тэмцээнд сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй ялалт байгуулж, дараалсан 29 дэх ялалтаа байгуулжээ. Тоглолтын дараа Надаль “Би өчигдрийнхөөсөө илүү сайн тоглолоо. Зүрх сэтгэл маань бөмбөгтэйгээ хамт байж чадсан” гэжээ.
Тэрбээр шөвгийн наймд нутаг нэгт тамирчин Хуан Карлос Ферреротой тоглох юм. Феррерогийн хувьд 6-1; 3-6; 7-5 харьцаагаар Францын Жо-Уилфред Цонгаг хожиж, дөрөвний нэг шигшээд шалгарсан байна. Тэднээс гадна Альберт Монтанес, Дэвид Феррер, Фернандо Вердаско нар испанийн гурван теннисчин шөвгийн наймд шалгарчээ.
2.2 сая еврогийн шагналын сантай “Monte Carlo Rolex Masters” тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж