Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Монголын Үнэдэсний Боловсрол суваг”  телевиз, “Hero entertainment студи, “Modern nomads”  сүлжээ ресторан хамтран Монголын анхны кино бүтээх шоу “Кино код”  нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Ертөнц
дээр бүтээгдсэн сая сая кинонууд хоорондоо харилцан адилгүй,  түүнийг
үзэх үзэгчидийн үзэл бодол ч ялгаатай. Тиймээс ч бид хүсэл сонирхолдоо
нийцүүлэн нэгэнт бий болсон уран сайхны кинонуудаас сонгон үздэг.  Харин
үзэгчид  өөртөө зориулж шинэ кино бүтээгээд үзэж байсан удаа бий юу. Яг
энэ асуулт нэг жилийн өмнө манай хойд хөршид хүчээ авлаа. Үүний хариуд
 та бидний сайн мэдэх 1977 оны  ЗХУ-ын “Ийм нэгэн явдал” киног ОХУ-д
2010 онд “Ийм нэгэн явдал. Өнөө цагт” нэртэйгээр дахин бүтээсэн. Тухайн
киног тв шоугаар оросын ард түмэн өөрсдөө сонгож, гол дүрийн жүжигчид
болон уран бүтээлчдийг мөн үзэгчдийн саналаар тодруулж цоо шинэ киног
дэлгэцэнд амилуулсан нь нүдээ олсон хэрэг байлаа. Үүний нэгэн адилаар
Монголчууд бид ч ард түмний гэх тодотголтой уран сайхны киног бий болгох
саналыг үзэгч танд дэвшүүлж байна.  “Кино код”  нэвтрүүлэг энэ бүхний
хөтөч байх болно.

Аливаа
шинэ киног бүтээхэд уран бүтээлчдийн өмнө тулгардаг олон асуудал
байдаг. Тухайн киног  ямар төрөл жанрт хамааруулах , сэдэвээ хэрхэн
сонгох, зохиолч жүжигчин нь хэн байх,  дууг нь ямар хүнээр дуулуулвал
үзэгчидэд илүү сонирхолтой бол гээд  дурьдаж болно.  Энэхүү бүхий л үйл
явцтай “Кино код”  нэвтрүүлгээр дамжуулан  танилцаж,  мөн уран
бүтээлчдийн үүрэгт ажилд туслалцаа үзүүлээрэй.

Кино код нэвтрүүлэг нь:

  1. Ямар төрөл жанарын кино хийхийг үзэгчдийн саналаар тодруулах
  2. Тухайн кино ямар сэдэвтэй байхыг үзэгчдийн саналаар тодруулах
  3. Сонгогдсон төрөл жанр, сэдэвт тохирох шилдэг зохиолыг  үзэгчдийн саналаар тодруулах         
  4. Кинонд тоглох жүжигчдийг шалгаруулах  /үзэгчдийн саналаар/
  5. Киноны хөгжмийг хэнээр бичүүлэхийг үзэгчдийн саналаар тодруулах
  6. Киноны дууг дуулах дуучинг үзэгчдийн саналаар тодруулах  зэрэг шат дараалалтай үргэлжилнэ.

 

Мөн
үзэгчидэд сонгогдсон төрөл жанр, сэдвийн хүрээнд кино зохиол бичих, 
жүжигчний пороб шоунд оролцож  ард түмний сонголтоор бий болох кинонд
дүр бүтээх давхар боломж нээгдэж байна.

 

Ямар кино хийхийг ард түмэн шийднэ.  

Дээрх бүхий л үйл явцын үр дүнд ард түмний сонголтоор нэгэн цоо шинэ киног “Hero entertainment” студи бүтээнэ.

Кино
код нэвтрүүлэгт та үзэгчийн үүргийг гүйцэтгээд зогсохгүй уран
бүтээлчийн өнцгөөс хандаж ард түмний гэх тодотголтой ахны кинонд өөрийн
бодит хувь нэмрийг оруулаарай. Нэвтрүүлгийн нэгэн эд эс, хамгийн чухал
зөвлөгч,  үнэтэй санааг хэлэгч нь та байх болно.

                        Урлагт хайртай хүмүүсийн сонголтоор удахгүй шинэ түүх бичигдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж