Долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор Монголбанкны мөнгөний зөвлөл хуралдаж байгаа гэх мэдээлэл байна. Тус зөвлөл бодлогын хүүг нэмэх эсэх талаар ярилцаж байгаа аж. Мөн 14:30 цагаас Монголбанкны Мэдээллийн төвд Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлын шийдвэрийг мэдээлэх хэвлэлийн хурал болно. Одоогоор бодлогын хүүг хэдээр нэмж байгаа нь тодорхойгүй байна. Дашрамд дурдахад өнгөрсөн долдугаар сард Монголбанкны мөнгөний зөвлөл хуралдаж бодлогын хүүг 1.5 пунктээр нэмсэн юм.
О.САР