“Газар хөдлөлтийн үеийн ажиллагаа” сургалт болов

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

“Газар хөдлөлтийн үеийн ажиллагаа” сургалт болов

Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын гуравдугаар газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай хамтран "Улсын онц чухал обьектын хамгаалалтын бүсэд газар хөдлөлт болсон үеийн ажиллагаа" сэдэвт дадлага сургуулийг Ус сувгийн удирдах газрын харьяа Төвийн бүсийн А станцад явууллаа. Сургуульд хамгаалалтын гуравдугаар газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Аврах ангийн тусгай томилгоот нэгж, бүлгүүд оролцов. Сургуулийн зорилго улсын онц чухал обьектын хамгаалалтын бүсэд газар хөдлөлт болсон үед зарлан мэдээлэл явуулах, хлор алдагдсан, хүн гэмтсэн үед анхын тусламж үзүүлэх, нэрвэгдсэн газрыг хамгаалалт авах, хорио цээрийн дэглэм сахиулах ажлыг зохион байгуулах, аврах ажиллагаа явуулах талаар эхний ээлжинд авах арга хэмжээг тодорхойлох, цагдаагийн болон онцгой байгууллагуудын харилцан ажиллагааг дээшлүүлэх юм гэж ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж