АНУ-ын Засгийн газар “Sony Pictures” компанийг хакердсан хэрэгт Пхеньянийг буруутган Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавихаар хэлэлцэж байна. АНУ-ын шинэ хориг нь олон улсын банкуудыг Хойд Солонгостой харилцахыг хориглох бөгөөд энэ нь дэлхийн санхүүгийн системтэй холбогдсон Пхеньяний үлдсэн ганц сүлжээг хаах аж. АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Эд Ройс “Хойд Солонгосын дэглэмийг дэмжсэн санхүүгийн институтын эсрэг арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгосын зүгээс Холливудын компанийн сүлжээнд халдсан хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд НҮБ дэх Хойд Солонгосын орлогч төлөөлөгч Ан Мён Хун хэвлэлийн бага хурал зарлан “Sony Pictures” компанийг хакердсан хэрэгт Пхеньян ямар ч холбогдолгүй гэдгийг мэдэгдэж, АНУ-аас нотлох баримтыг шаарджээ. Хакерууд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөх хуйвалдааныг өгүүлсэн “Interview” /Ярилцлага/ киног гаргахын эсрэг террор хийнэ хэмээн сүрдүүлснээр энэ хэрэгт Пхеньянийг сэжиглэх үндэслэл болсон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters