З.Баянсэлэнгэ гишүүн дуэлд дуудна гэнэ үү

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ гишүүн дуэлд дуудна гэнэ үү

Ц.Нямдорж гишүүний оноож хэлсэнчлэн пропорциональ системийн хамгийн том алдаа хэмээн адлуулж байсан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ парламентын танхимд хамгийн их өөрчлөлт хийсэн гишүүнээр тодроод байгаа.

Найзыгаа гэмт хэргээс мултлах ажлаа УИХ-ын гишүүн болсон хойноо ч хийх үү хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад цаг хугацаа л харуулна даа хэмээн алдарт хариулт өгч байсан тэрбээр ярих хэлэх үгээ зөв сонгож чаддаггүй хэмээн их л загнуулж байсан удаатай.

Хэлэлцэж буй асуудлаа ойлгохгүй атлаа үг хэлэх эрхээ нэмэлт минуттайгаа давхар ашиглаж, тэр хэрээрээ УИХ-ын даргаас зэмлэлийн үг сонсдог, хэлэлцэх асуудалтайгаа холбоотой зүйл асуу хэмээн байнга шахуу л загнуулах нь вий. Гэвч өмсөх хувцас, үс зүсээ танигдахын аргагүй өөрчилж танхимын үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг болж чадсан нь олзуурхууштай. Гэтэл эрхэм гишүүн дахиад л хэлсэн үгнээсээ болж багагүй адлуулав.

Тэрбээр, УИХ-ын гишүүдийг дуэлд дууджээ. Уг нь санаа нь зөв ч үйлдэл нь буруу түүний үгийг зарим нэг хүмүүс мушгиж ойлгох болжээ. Сэлэнгээ гишүүн маань УИХ-ын гишүүдийг сургууль, цэцэрлэг барих дуэлд дуудсан ч үгийн сонголт буруудсанаас гишүүдийг хэрүүл зодоонд уриалж байгаа мэтээр ойлгогдсон гэнэ лээ.

Дуэл гэдэг нь залуус маргах мэтгэлцэх, эсвэл хэн нэгнийгээ зодоонд уриалах гэсэн утгаар эрт үеэс л ойлгогдож байсан учраас цэцэрлэг барихаар дуэлд дуудна гэхээр арай л хол сонсогдох аж. Үгийн сонголтоо байнга л анхаарч байхгүй бол эрхэм гишүүн маань энэ мэтээр дөрвөн жил дуустал УИХ-ын даргад загнуулах нь байна шүү.

Б.Балжир

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж