© AP Photo/Nam Y. Huh, File
АНУ-ын иргэн 80 настай Харольд Даймонд "Мега миллионс" хонжворт сугалаагаар 326 сая ам.доллар хожжээ. Нью-Йоркт хонжворт сугалаа явуулж байсан түүхэнд энэ нь хамгийн том хожил болсон байна.
Тэрээр эхнэрийн хамт бороо зогсохыг хүлээн замын хажуугийн кафед орж суухдаа 10 ам.долларын үнэтэй хонжворт сугалааг авчээ. Кафед хүлээх саналыг гаргасан эхнэртээ тэрээр тун их талархаж “Эхнэр маань хэрвээ бороо зогсохыг хүлээх санал гаргаагүй бол би сугалаа авахгүй байх байсан” хэмээжээ.
Даймонд хонжворын 326 саяа бэлэн мөнгөөр авахаар шийдсэн ба татвар төлсний дараа 130 сая ам.доллар түүнд очихоор болсон байна.
Энэ мөнгөө тэрээр өөрийн гэр бүл, нутгийн сургуульд зарцуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР