Монголынхоо өв соёлыг дэлгэрүүлэх “Их Монгол” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж чадсан дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.
Тэрээр "Монголоороо" нэртэй шинэ төв нээхээр болсон тухайгаа мэдэгджээ.
Энэхүү төв нь
• Бий биелгээ
• Уртын дуу
• Монгол бичиг
• Баясуулан ариусахуйн(бясалгал) хичээлүүдийг зааж сургах юм байна.
“Монголоороо төвийн зорилго”-ыг Г.Эрдэнэчимэг бүсгүй “Орчин цагийн бохирдсон сэтгэлзүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй хүмүүнийг эртний Монголчуудын Монгол ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншилаас үүсэлтэй бий биелгээ, Уртын дуу, Монгол бичиг, Баясуулан ариусахуйн хичээлүүдийг зааж, сургахаас гадна үлгэр домог, тууль, сургаал, зүйр цэцэн, онч мэргэн үгс тайлбарлаж ухааруулснаар өв уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн үлдээх, өөрийгөө таньж мэдэж, өөрөөрөө болон Монголоороо бахархах бахархалыг сэрээхэд далайд дусал нэмэр болох болов уу хэмээн зорив” хэмээн тодорхойлжээ.
Т.АНУ