Төрийн ордноо энэ баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийхээр болжээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 6,9 хувь, ДНБ- 21,662, хэрэглээний үнийн индекс 11 хувь, ам долларын дундаж ханш 1883 төгрөгтэй байжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо 109 мянга байсан бол ажилд зуучлагдсан иргэдийн тоо 27 мянга, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн эцэст 37 мянган хүн байгаа аж.
Түүнчлэн гадаад худалдааны үзүүлэлтийг нь сонирхвол импорт 5,774 сая ам.доллар, экспорт 5,236 сая ам.доллар байж. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,223,4 тэрбум байсан бол тэнцвэржүүлсэн зарлага 7,031,4 тэрбум төгрөг байсан байна.
Чуулганы хуралдаан дээр эдийн засгийн дээрх үзүүлэлтийг илүү нарийвчлан танилцуулах аж.
Б.ЭНХ