Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хувны гэрэл

Үнэт минералууд хүчтэй энерги ялгаруулдаг. Гэхдээ л хүн өөрөө хөдлөхгүй бол тэдний тус үйлчлэхгүй.

Гематит (Дөрөвдүгээр сарын 1-8 хооронд идэвхждэг)
Мөрөөдлийн бүсгүйтэйгээ тааралдлаа. Гэтэл гай газар доороос гэгчээр миний хуучин эхнэртэй тэр найзлаад авлаа. Тэд уулзасны дараа миний хайр маань хамгийн муухай зантай болчих юм… Учир юунд байна вэ? Б…
-Таны хуучин эхнэрийн хар л та хоёрын хуримыг хийлгэхгүй байх санааг төрүүлж байгаа нь тэр. Эрч хүчний хамгаалалтын чулуу гээд эртнээс тооцогдож ирсэн гематитийг хэрэглээд үзэхийг зөвлөе. Та хоёр тэр чулууг хоёр долоо хоног биедээ авч явах ёстой. Хуучин эхнэртэйгээ уулзах үедээ түүнээс салж болохгүй. Өрсөлдөөнтэй үед гематитад маш их ачаалал очдог. Шөнө нь түүнийг аягатай усанд хийн амраах хэрэгтэй. Харин усыг нь нэгэн саванд хадгалж байгаад хуучин эхнэрээ ирэхээр тэр усаар чай чанаад өг. Хор хөнөөл авчрахгүй, харин өөрөө ууж болохгүй.

Хаш (Дөрөвдүгээр сарын 1-3-ны хооронд идэвхждэг)
Хэдэн жилийн турш эхнэртэй хүнийг хайрлаж явна. Надтай цуг байх нь түүнд жаргалтай байгааг харах юм. Гэвч салаад надтай сууна гэж амлах боловч  гэр бүлээ орхидоггүй… О…
-Та хоёрын харьцааны бат бэхийг шалгах мөн нууц амрагийн чинь санаа бодол аль зэрэг гэдгийг үзэхэд хаш туслана. Энэ чулуу хийсвэр бодлыг замхруулж, бодит байдлыг дүгнэн цэгнэх боломжийг гаргах энерги агуулдаг. Хашийг ил газар тавиад түүнийг харахад энерги нь нөлөөлдөг. Тийм байдлаар хаштай нэг сар харьцаад үз. Энэ хооронд нууц амрагтайгаа ярих, уулзахийг болих хэрэгтэй. Энэ хугацаанд л хамаг асуудал шийдэгдэнэ.

Хув (Дөрөвдүгээр сарын 17-24-ний хооронд идэвхждэг)
Надад таалагддаг эмэгтэй манай найз нарын сэтгэлд нийцэхгүй юм. Сонголт чинь дэмий гэх юм. Тэдний үгийг үл хэрэгсмээр байвч бид эртний найз нар. Намайг таван хушуу шигээ мэддэг хүмүүс. Би дөч дөхөөд байдаг. Гэрлэмээр санагдах юм… Д…
-Нарны аз жаргалын гэж эртнээс тооцогдож ирсэн хувыг ашиглаад үз. Бүсгүйдээ, найз нартаа хэлэлгүй байгаад хуван зүүлтийг таван литр хатуу хар, таван литр шар айрганд хийгээд харангүй газар гурван цагаас илүүгүй байлга. Дараа нь хувны энергийг шингээсэн шар айргаараа хоёр сайн найз, хайртай эмэгтэйгээ дайлаарай. Эхний уулзалт найз нарын чинь санааг эргүүлж чадаагүй бол өнөгөө аргаа хоёр долоо хоногийн дараа давтаад үз. Учир байдал ойлгогдоно биз дээ."

Ягаан кварци (Дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд идэвхждэг)
Эхнэр уур уцаартай болжээ. Огт ойлгож өгдөггүй. Архи дарс хэрэглэдэггүй, зугаа цэнгэл хөөдөггүй, Харин эхнэр илүү цалинтай. Мөнгө гол зүйл баймааргүй… Ж…
-Дундад зууны баатарлаг эрс алсын аянд гарахдаа сэтгэлийн амрагтаа үлдээдэг байсан ягаан кварцийн зүүлтийг түүнд бэлэглэ.Ягаан кварц  нь тогтонги харьцааг романтик болгох увидастай. Уур уцаарыг зайлуулдаг гэх.Таны бэлэг эхнэрийг чинь эмчилж байх хооронд илүү цагийн ажил хий. Зүүлтийг орой бүр угааж байх ёстой. Өглөө нь эхнэртээ зүүж өгөөд хурдан шиг ажилдаа гар. Сарн дараанаас байдал өөрчлөгдөх учиртай.

Гартаам (Тавдугаар сарын 1-7-ны  хооронд идэвхждэг)
Саяхан дахиад гэрэллээ. Өмнөх эхнэрүүд маань хаяад л явдаг байв. Одоо хаягдана гэхээс айх юм. А…
-Итгэл үнэмшил, урт насны гэгдэх гартаам чулуу таныг дэмий хардалтаас салгана. Долоо хоногийн турш эхнэрийнхээ дэрэн дор гартаамтай гоёл чимэглэлийг нууцаар тавь. Шөнийн турш чулууны энерги таны эхнэрийн эрчим хүчийг засаад өгнө. Өглөө нь чулаагаа угаагаад өөртөө авч яв. Чамархайгаар хатгуулаад ирвэл тэр чулуу таны харыг авч байгаа гэсэн үг. Эхний өдрүүдэд чулуу их ядрах учир түүнийг аягатай хүйтэн усанд хийн амрааж байх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж