Хоолны зардлын талыг эцэг эх төлнө

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Хоолны зардлын талыг эцэг эх төлнө

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хүрээнд өргөн баригдсан хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг төслүүдээс онцолвол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эх нь хуваалцах агуулга бүхий төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хуралдааны үеэр хүүхдийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс 50 хувь хариуцдаг болох, харин эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцах зэрэг саналууд яригдсан байна.

Одоогийн цэцэрлэгт өгч байгаа хоол тэжээл нь норматив үзүүлэлтийг хангахгүй байгаа талаар эцэг эхээс гомдол ихээр ирэх болсон. Хэрэв эцэг эх нь хоолны мөнгөний зохих хувийг өгвөл энэ нь эргээд тэдний зүгээс тавих хяналт шалгалтыг сайжруулна гэж үзэж буй аж. Ийнхүү цэцэрлэгийн хүүхдийн хоолны хувьсах зардлыг нэмэгдүүлэн түүний 50 хувийг эцэг эх нь даах төсөл эхний шатандаа дэмжигдэж буй нь энэ юм. 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж