Дүрвэгсдийн түр хорогдох байрнуудад 38 мянган украинчууд байна

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн түр хорогдох байрнуудад 38 мянган украинчууд байна

 

Оросын Ростов мужийн түр орогнох байрнуудад Украины 38 мянган иргэд амьдарч байгаа тухай мужийн албан ёсны сайтад нийтэлсэн байна.

 

Бүс нутгийн суурингуудад байдлыг тогтворжуулахаар Донецк, Луганск мужийн эрх баригчид арга хэмжээ авч байгаа ч Украины зүүн хязгаарын оршин суугчид Ростов мужид цэргийн ажиллагааг дуустал хүлээхээр орогнож байна гэж мэдэгдэлд өгүүлжээ.

 

Өмнө мэдээлснээр, Орост Украины 35 мянган дүрвэгсэд байгаа гэсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж