Charlie Hebdo сэтгүүлийн шинэ дугаарт их зөнч Мухаммедийн шинэ шог зургийг нийтлэнэ хэмээн сэтгүүлийн өмгөөлөгч Ришар Малка хэлснээс иш татан Le Point мэдээлжээ.
“Бид ухрахгүй. Эс тэгвээс бидний бүхий л хүчин чармайлт талаар өнгөрөх юм” хэмээн Малка хэлсэн байв.
Үүний зэрэгцээ хүн бүр ямар ч шашныг шүүмжлэх эрхтэй гэдгийг тэрээр онцлож байна. Нэгдүгээр сарын 7-нд Charlie Hebdo сэтгүүлийн редакцид терорист ах дүү хоёр халдан 12 хүний амийг хөнөөсөн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР