Н.Бүтэнбаярын тоглолтын тов хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Н.Бүтэнбаярын тоглолтын тов хойшилжээ

Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн ерөнхий удирдаач Н.Бүтэнбаярын бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт маргааш Улсын филармонийн  концертын их танхимд “Өнө мөнхийн эгшиглэн” нэртэйгээр эгшиглэх  байсан ч хойшилжээ. Учир нь Дэлхийн банкны урилгаар испани гаралтай норвеги удирдаач “Цэвэр тунгалаг-ногоон Улаанбаатарын төлөөх дуудлага” нэртэй тоглолтоо хийхээр болсон тул түүний тоглолт тов хойшилжээ. Ирэх сарын 24, 25-нд болох эл тоглолтын бэлтгэл шахуу хугацаагаар үргэлжилж байгаа бөгөөд бэлтгэлийн удирдаачаар Н.Бүтэнбаяр ажиллаж байгаа ажээ. Тун удахгүй Ардын хувьсгалын 90 жил, түүхэн тэгш ойнууд тохиож байгаа тул тэрбээр бие даасан тоглолтоо багагүй хугацаагаар хойшлуулсан байна. Удирдаач Н.Бүтэнбаяр тоглолтын товоо хараахан зарлаагүй ч энэ ондоо багтаад “Өнө мөнхийн эгшиглэн” тоглолтоо үзэгчдэдээ хүргэхээ амлав.  Испани удирдаачийн дохих “Цэвэр тунгалаг-ногоон Улаанбаатарын төлөөх дуудлага” тоглолтод Хятадын “Шар мөрөн” хэмээх алдартай төгөлдөр хуурын концертыг тоглох юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж