Алтай судлалын “Алтан медаль”-аар шагнагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Алтай судлалын “Алтан медаль”-аар шагнагдлаа

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын Байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагнасан байна. Шагналыг маргааш буюу нэгдүгээр сарын 14-ний 14.00 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 604 тоотод гардуулан өгөх ажээ.

Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1963 онд Бямбын Ринченд олгож байсан бөгөөд энэ удаа академич Д.Цэрэнсодном шагнагдаж байгаа нь хоёрдахь монгол эрдэмтэн болж байна.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж