Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 1–ний өдрүүдэд Индонез улсад “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулахаар болжээ. Соёлын өдрүүдийн үеэр тус улс дахь Монгол Улсын Элчин Сайдын яамыг албан ёсоор нээнэ. Индонези улсад Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд, хатагтай Ш.Батцэцэг Индонезийн Сурабаяа хотод суугаа Монгол улсын Өргөмжит Консул ноён Чандра Гозалитэй уулзан, Элчин сайдын яамны нээлт болоод Монголын соёлын өдрүүдийн талаар ярилцсан байна. Соёлын өдрүүдэд “Монгол костюмс” зэрэг компаниуд оролцох ажээ.
Д.ЦЭЦ