Германы канцлер Ангела Меркель танхимынхаа гишүүдийн хамт “Нээлттэй, хүлцэнгүй Герман” гэсэн аянд оролцоно. Уг аянг мусульманы лидерүүд зохион байгуулж байна. Энэ тухай Agence France-Presse мэдээлжээ.
Бранденбургийн хаалганы дэргэд болох арга хэмжээнд Меркель, Зигмар Габриэль, Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нар оролцох юм.
Өмнө нь Меркель аллагын хохирогч нарын дурсгалд зориулсан Парис хотын эв нэгдлийн маршид оролцоод иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР