Энэтхэг хиймэл дагуулаа амжилттай хөөрөглөө

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Энэтхэг хиймэл дагуулаа амжилттай хөөрөглөө

Энэтхэгийн харилцаа холбооны “GSAT-8” хиймэл дагуул Францын Гвиан дахь Кура сансрын буудлаас тойрог замд амжилттай оржээ. Энэ тухай Энэтхэгийн сансрын судалгааны “ИСРО” байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

“Ариан-V” пуужин нь Энэтхэгийн сансрын төхөөрөмжтэй энэ сарын 20-нд хөөрөх ёстой байсан ч “Arianspace” байгууллагаас хийсэн нэмэлт шалгалтаар хойшлогдсон аж.

“GSAT-8” хөлөг тойрог замд орсны дараа Энэтхэгийн Карнатака мужид байрлах Хасан хотын нислэгийг удирдах төв уг хөлөгтэй холбоо тогтоожээ. “GSAT-8”-ын жин нь 3.1 тонн (1.4 тонн түлшийг тооцолгүйгээр) аж. Энэхүү сансрын төхөөрөмж нь Кu диапазоноор ажиллах 24 ретранслятораар тоноглогджээ.

Д.Дорж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж