Тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Vertu компани өөрийн шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа. “Aster” нэртэй андройд үйлдлийн систем бүхий энэхүү гар утас нь нийтдээ 55 ширхэг алмаазаар чимэглэгдсэн ба гоёмсог улаан өнгийн матрын арьсаар бүрсэн гэдгээрээ онцлоготой.
Техникийн үзүүлэлтийн хувьд Android KikKat (4.4) үйлдлийн системтэй, Snapdragon quad-core процессортой, 64GB багтаамжтай, 13 МР болон 2.1MP хүчин чадал бүхий камеруудтай, Dolby Plus системийн цэвэр дуугаралт бүхий спикертэй, full HD (1080p) 4.7 инчийн дэлгэцтэй.
Үнийн хувьд 12,500 ам.доллар ба монгол төгрөгөөр тооцоход дунджаар 24 орчим сая төгрөгийн үнэтэй юм.
Т.БИЛГҮҮН