-Япон, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Иран, Узбекстан тэргүүтэй шилдэг 16 улсын шигшээ баг оролцож байна.-
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын 16 дахь тэмцээн нэгдүгээр сарын 9-31-ний хооронд Австрали улсад зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээний цомын эзэн баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын хөлбөмбөгийн холбооны холбоодын цомын тэмцээнд оролцох эрхтэй болно.
Азийн цомын тэмцээний эцсийн шатанд шалгарахаар тус тивийн 44 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Иран, Узбекстан тэргүүтэй шилдэг 16 улсын баг шалгарсан.
Шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас одоогоор багууд эхний тоглолтоо хийгээд байна. “А” хэсгийг Австрали, БНСУ, “В” хэсгийг Узбекстан, БНХАУ, “С” хэсгийг АНЭУ, Иран болон “D” хэсгийг Япон, Иракийн багууд нэг хожилтой 3 оноогоор тэргүүлж байна. Өнөөдөр “А” хэсгийг хоёр дахь тоглолт болох Кувейт-БНСУ, Оман-Австрали улсын тоглолт болно.
Хэсэг бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарах бөгөөд 1/4-т өрсөлдөх багууд энэ сарын 23-д тодрох юм.
Ч.БОЛОР