Шинжлэх ухаанд халтай төсөв гэв

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухаанд халтай төсөв гэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2015 оны төсвийн тодотголын хэлэлцүүлгүүлгээр үргэлжилж байна. Гишүүд төсвийн таналт, төрийн байгууллагуудын цомхотгол, чиг үүргийн хувиарлалттай холбоотой шүүмж өрнүүлж буй бөгөөд Д.Лүндээжанцан гишүүн “Дэлхийн монгол судлалын холбоог байхгүй болгож 40 сая төгрөг л хэмнэх гэж байгаа нь тун буруу. Хуул зүйн үндэсний хүрээлэнг аж ахуйн тооцоонд шилжүүлэн төсвийг нь тэглэх гэж байгаа нь буруу”, гишүүн Су.Батболд “Төрийг сулруулах зүйлийг хийгээд байгаа юм биш үү. Төрд ажиллаж байгаа нь муу хүмүүс байж болно, гэхдээ төр муу байна гэж байхгүй. Аль ч улсын төр унах унаатай, ажилтнуудаа бэлтгэдэг сургуультай байх ёстой. Төр маань үеийн үед төрийн албан хаагчдаа сургасаар ирсэн. Удирдлагын академийг ЗГ-ын хэрэг эрхлэх газар байхыг нь  болиулсан, одоо бүр хувийн сургууль л болгож байгаа юм байна” гэв.

Мөн М.Энхболд “Энэ төсөв иргэдэд, шинжлэх ухаанд халтай юм. Өмнөх засгийн газар шиг л аар саархан зүйл хөөцөлдөж байна. Чингис бондын 750 тэрбумыг өнөөдрийг хүртэл зарцуулаагүй байна. Үүнийг үр ашигтай зарцуулахын оронд дэмий хүү төлж байна. Үр дүнгүй зарцуулалтаа эргэн харахгүй юм уу” гэсэн  бол гишүүн Х.Тэмүүжин “Төр уураг тархины зохион байгуулалтыг сайжруулах талаар л анхаарах ёстой болохоос биш үгүй болгочихоод сэтгэлийн хөдлөлөөр хуулийн бодлого явна гэж байхгүй.  Төрийн албан хаагчдий хувийн гар утасны дугаарын төлбөрийг төсвөөс төлдгийг танавал хэчнээн төгрөг хэмнэж болохыг Сангийн яам тооцмоор байна. Үүнээс хэмнэсэн мөнгөөрөө танаж, цомхотгож болохгүй гэж буй бодлогын судалгааны Удирдлагын академи, Монгол судлал, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэргээ санхүүжүүлж болно. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хувьд бидэнд олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг бий гэдгээ Засгийн газар эргээд нягтална уу. Дэлхийн банкнаас олон жилийн хугацаатай зээл авахдаа энэ байгууллагаа байлгана хэмээн үүрэг хүлээсэн байгаа” гэсэн юм.

Хуралдаан үргэлжилж байна.

Б.МАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж