USB-гээр цэнэглэдэг, сахлын машин

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

USB-гээр цэнэглэдэг, сахлын машин

Эрчүүдийн өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг бол сахлын машин. Технологийн дэвшил ч сахлын машиныг тойрсонгүй. Олон шинэ технологийн сахлын машинууд ээлж дараалан танилцуулагдах болсон билээ. Энэ удаад энгийн USB-гээр цэнэглэж болдог авсаархан, сахлын машиныг онцлон танилцуулж байна.

Энэхүү сахлын машин нь энгийн ухаалаг гар утас шиг хэмжээтэй, илүү нэмэлт нүсэр бүтэцгүй учир халаасандаа хийгээд явахад эвтэйхэн. Цэнэг дуусах үед энгийн нөүтбүүк, компьютер зэрэгтээ USB-гээр холбоод цэнэглэчих учир хаа ч хэрэглэж болох давуу талтай. Нэгэн удаа бүрэн цэнэглэсэн тохиолдолд 4-5 өдөр ажиллах хүчин чадалтай. USB холболт нь өөр дээрээ эвхэгддэг учир илүү эвтэйхэн болсон байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж