Орхонд Ардчилсан нам ялжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Орхонд Ардчилсан нам ялжээ

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, уурхайчдын төлөөлөл Б.Намуунгэрэл 54.8 хувийн саналаар ялалт байгуулжээ.  Ингэснээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 31 төлөөлөгчтэйгээс дөрөв нь Ардчилсан намынх, 27 нь МАН-ынх болсон аж. Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт цогцолборын даргын ажлыг насаараа хийсэн, гавьяат дасгалжуулагч Д.Баясгаланг нэр дэвшүүлсэн ч унасан юм байна. Мөн сонгууль болохоос дөрөв хоногийн өмнө МАН сурталчилгаагаа сайн хийсэн боловч сонгогчид жирийн инженерийг өөрсдийгөө төлөөлж чадах хүн хэмээн итгэл үзүүлжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж