К.Номинжин цагаан хоолны газраа өөрөө ажиллуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

К.Номинжин цагаан хоолны газраа өөрөө ажиллуулж байна

Бага наснаасаа бясалгал, иогоор хичээллэн цагаан хоолтон дуучин К.Номинжин Америк аав, Монгол ээжтэй гэдгийг хүмүүс төдийлөн  сайн мэддэггүй. Юутай ч аав дээрээ ирээтэй очоотой байж ээжтэйгээ хамт амьдардаг түүний хувьд  насандаа баймгүй хөдөлмөрч бүсгүй. Тэрээр  хар багаасаа бясалгаж эхэлсэн болоод ч тэр үү, түүний ертөнцийг үзэх үзэл нь бусдаас үнэхээр өөр гэдэг. Амьтны амь таслах нь битгий хэл, махан хоол ч иддэггүй бүсгүй маань  ээжтэйгээ хамтран эх орондоо цагаан хоолны газар ажиллуулж байна. Тус хоолны газар Засгийн газрын ордны баруун талд байрлах  "Luna Blanca" цагаан хоолны газар бөгөөд өөрөө байнга ажиллан бүхий л үйлчлүүлэгчидтэйгээ их л найрсаг сайхан харьцдаг байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж