Таэквондогийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Таэквондогийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Азийн
оюутны аварга шалгаруулах таэквондогийн хоёрдугаар тэмцээн энэ сарын
20-24-нд Казакстан улсын Алматы болж, шар тивийн 10 орны тамирчид тивийн
аваргын төлөө өрсөлджээ. Тэмцээн эрэгтэйчүүдийн 54кг, 54-58кг, 58-63кг,
63-68кг, 68-74кг, 74-80кг, 80-87кг, +87кг болон эмэгтэйчүүдийн 46 кг,
46-49кг, 49-53кг, 53-57кг, 57-62кг, +62-67кг, 67-73кг, 73кг-ын жингийн
ангилалд аваргуудаа тодруулсан байна. Тус тэмцээнд Монголоос Дорнод
аймгийн “Дорнод” дээд сургуулийн оюутан С.Мөнгөнцэцэг дасгалжуулагч багш
Г.Анхбаярын удирдлага дор оролцож, эмэгтэйчүүдийн  46 кг-ын жинд хүрэл
медаль хүртжээ.

Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний Мандатын
комиссын даргаар МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны
спортын холбоо /АОСХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан,
бүрэлдэхүүнд БНСУ-ын Тэеквондогийн холбооны ахлах Чанг, АОСХ-ны Ерөнхий
зохицуулагч, БНХАУ-ын иргэн Лаура Янг нар томилогдон ажилласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж