ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙХАНДУЛААН СУМЫН “ХУТАГТЫН ГОВИЙН ТЭМЭЭЧИН” ХОРШОО 570 ГАРУЙ ТЭМЭЭТЭЙ ИНГЭНИЙ ФЕРМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2014 онд Сайхандулаан сумын Ганц мод гэдэг газар “Хутагтын говийн тэмээчин” нэртэй тэмээчдийн хоршоо байгуулагдсан. Тус хоршоо ингэний фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байгаа ба 570 гаруй тэмээтэй болж ингэний сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд борлуулж эхэлжээ. Тус фермд улс болон орон нутгийн төсвөөс 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж одоогоор 4,2 км цахилгаан шугам /74 сая/, инженерийн хийцтэй худаг/24 сая/, тохижилтийн ажил зэргийг гүйцэтгээд байна. Энэ өдөр “Хутагтын говийн тэмээчин” хоршооны хамт олон шинээр өргөө цагаан гэрээ барьж аймаг, сумын зочдыг урьж үйл ажиллагаагаа танилцууллаа.
Эх сурвалж: http://zasag.mn