Таэквондогийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Таэквондогийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн хоёрдугаар тэмцээн энэ сарын 20-24-нд Казакстан улсын Алматы болж, шар тивийн 10 орны тамирчид тивийн аваргын төлөө өрсөлджээ. Тэмцээн эрэгтэйчүүдийн 54кг, 54-58кг, 58-63кг, 63-68кг, 68-74кг, 74-80кг, 80-87кг, +87кг болон эмэгтэйчүүдийн 46 кг, 46-49кг, 49-53кг, 53-57кг, 57-62кг, +62-67кг, 67-73кг, 73кг-ын жингийн ангилалд аваргуудаа тодруулсан байна. Тус тэмцээнд Монголоос Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийн оюутан С.Мөнгөнцэцэг дасгалжуулагч багш Г.Анхбаярын удирдлага дор оролцож, эмэгтэйчүүдийн  46 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ.

Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний Мандатын комиссын даргаар МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбоо /АОСХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, бүрэлдэхүүнд БНСУ-ын Тэеквондогийн холбооны ахлах Чанг, АОСХ-ны Ерөнхий зохицуулагч, БНХАУ-ын иргэн Лаура Янг нар томилогдон ажилласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж