Орхон аймгийн Баян-Өндөр сум 7 хоногийн мэдээ 2015 оны 01-р сарын 12
-Сумын ЗДТГ-т холбогдох дээд шатны болон бусад байгууллага, иргэдээс нийт 25 албан бичиг ирүүлснээс хариутай албан бичиг 3, Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт нийт 28 ирүүлснээс нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой 25, газрын асуудлаар 2, байгууллагын дотоод асуудлаар 1 өргөдөл хүсэлт ирүүлснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байна.
-Аймгийн ЗДТГ-ын иргэдээс санал хүсэлт авах нээлттэй 70353511 утсаар сумын ЗДТГ-т харьяалагдах 8 хүсэлт ирүүлснээс нохой муурын төсөлтэй холбоотой 4, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилтай холбоотой 4, газрын асуудлаар 1, дээврийн засварын асуудлаар 1 өргөдөл хүсэлт бүртгэгдэж ирүүлсэн ба шийдвэрлэсэн 1, шийдвэрлэх хуулийн хугацаа болоогүй судлах шатанд байгаа 7 санал хүсэлт байна.
– Засаг даргын захирамжаар газар эзэмшсэн 4 иргэнтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэлээ.
– Хаягийн зураглалын дагуу Даваат, уртын гол, Яргуйт багт хаяг шинэчилэлтийн ажил хийгдэж байна. Тус багийн иргэдэд хаягжилтийн ажлыг хийлүүлэх талаар орон нутгийн мэдээллийн хэрэгсэл болох MBS, ETV, Номин телевизээр мэдээлэл өгсөн байна.
– Газрын нэгдмэл сангийн тайланг гаргаж ГХБХБГ-т хүргүүлсэн.
-2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын зураг төсөв хийлгэх ажлыг захирагчийн албаны холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.Үүнд 56 блокны дээвэр засвар, 15 багт явган хүний зам хийх ажлын тоо хэмжээ, хүүхдийн тоглоомын талбай 10, явган хүний гүүрэн гарц 5, нийт 18 байршлын схем зургийг гаргуулан холбогдох байгууллагуудаар баталгаажуулах ажил хийгдэж байна.
– Сөх-дын 2014 оны жилийн эцсийн мэдээ тайланг нэгтгэн Статистикийн хэлтэст хүргүүлсэн байна.
Сум багийн түвшинд шинээр хийж хэрэгжүүлсэн ажлууд
Булаг, Баянбулаг, Цагаанчулуут, Наран багуудын айл өрхөд төслийн зуух тараах ажил хийгдэж байна.2015 оны 01 дүгээр сарын 08-ны байдлаар гэрийн зуух 444, байшингийн зуух 747 зуух нийт 1192 зуух тараагдаад байна.
– Эрдэнэт үйлдвэр ХХК-ны цех хэсгүүдтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээнд 2013, 2014 онд хийсэн ажлын тайланг багуудаар гаргуулан Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлсэн.
– 21 багт цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг явуулж дуусгаж дүн мэдээг цэргийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.
– 21 багийн нийт 88 хэсгийн ахлагчтай 2015 оны гэрээг шинэчилэн байгуулах ажлыг зохион байгуулсан.
– Сумын удирдах албан тушаалтан, 21 багийн засаг дарга нар Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс зохион байгуулагдсан Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах сургалтад хамрагдсан.
– Хаягийн зураглалын дагуу Уртын гол багийн 151 өрхийн 557 иргэнийг Рашаант багийн харьяалалд шилжүүлж, Эрдэнэ багийн Баянтал хэсгийн 159 өрхийн 516 иргэнийг шилжүүлэн авах ажлыг зохион байгуулж Уртын гол баг 824 өрхийн 2772 иргэнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Оюут багийн ажлын алба 2015 оныг “Өөрчлөлтийг Өөрөөсөө эхэлье” гэсэн зорилт дэвшүүлэн хийгдэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж эхлээд байна.
– Уртын гол, Рашаант, Говил багийн ажлын алба
Насан туршийн боловсрол төвтэй хамтран өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сонгогдсон 5 өрхийн дунд тус тус сургалт мэдээлэл зохион байгуулсан байна.
Эх сурвалж: http://erdenet.mn