Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн ЭМЯ-ны мэдэлд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн ЭМЯ-ны мэдэлд шилжлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 1999 онд УИХ-ын тогтоолоор нийслэлийн өмчид шилжсэн байна. Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гардан гүйцэтгэдэг тус хүрээлэнг салбарын яаманд шилжүүлэх хууль эрх зүйн шаардлагатай болсон учраас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн өмчөөс хаслаа.  Хүрээлэнгийн дэргэд энэ жил хор судлал, шим тэжээл, эмийн сорилын гурван лаборатори шинээр байгуулна. Гэтэл хууль эрх зүйн хувьд орон нутгийн болон төрийн өмчийн хуулиуд зөрчилдөж буй тул өмчөөс хасах зайлшгүй шаардлага бий гэж холбогдох албаныхан тэргүүлэгчдэд танилцуулав. Мөн цаашид хотын төвд тусгай зориулалтын хог хаягдал үйлдвэрлэдэг ийм хүрээлэн байлгаж хэрхэвч таарахгүй тул хотын зах руу нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг тавьжээ.

А.Болд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж