Хошин урлагийн салбарынхан шинэхэн тоглолтуудаа үзэгчдэдээ дэлгэсээр байгаа билээ. Харин “Өнгөт инээд” хамтлагийхан дэлгэцийн урлагт хүч үзээд зав муутай явна. Тус хамтлагийнхны бүтээсэн “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг” зэрэг дэлгэцийн бүтээл тун удахгүй “дүү”-тэй болох нь ээ. Тэд энэ удаад хайр дурлалын сэдвээр уран сайхны кино хийж байгаа бөгөөд киноны ажил дуусах шатандаа яваа гэнэ. Тус кинонд “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчдээс гадна Улсын драмын эрдмийн театрын жүжигчид, ахмад уран бүтээлчид тоглож байгаа гэнэ. Одоогоор нэрээ нууцлаад байгаа эл бүтээл ирэх сард нээлтээ хийх ажээ.
А.Зул