Хоёр дахь хар хайрцгийг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Хоёр дахь хар хайрцгийг олжээ

 

Ява тэнгист унаж осолдсон “AirAsia” компанийн онгоцны хоёр хар хайрцгийг өнөөдөр /I.12/ олж гаргажээ. Индонезийн албаныхны мэдээлснээр нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурыг өмнөх хар хайрцгийг олсноос хэдхэн цагийн дараа олсон байна. Өмнө нь нислэгийн мэдээлэл хадгалагчийг тэнгист сүйрсэн онгоцны далавчин дороос олж гаргаад байсан юм.  Индонезийн хөлөг онгоцнуудад ирсэн дуут дохионы чигт Ява тэнгисийн гүнд шумбагчид хайгуул хийснээр хар хайрцгуудыг олжээ. Онгоцны хар хайрцгуудыг Индонезийн нийслэл Жакарта хотод аваачин шинжлэх аж. Олон улсын эрлийн баг өнгөрсөн амралтын өдрүүдээр Ява тэнгисээс сүйрсэн онгоцны сүүл, далавч, хөдөлгүүр зэргийг олж гаргажээ. 

 

“AirAsia” компанийн “QZ8501” нислэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн юм. Онгоц холбоо тасрахаас өмнө шуурганы улмаас өндрөө нэмэх хүсэлт тавьсан аж. Нислэгт зорчиж явсан 162 хүний 48-ынх нь цогцосыг олж гаргажээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж