Удахгүй болох эх үрсийн баярыг тохиолдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Өнхрүүш” хүүхдийн дуулалт жүжгийг тоглох гэнэ. “Өнхрүүш” хүүхдийн дуулалт жүжгийн найруулагчаар С.Энхбат, ерөнхий зураачаар Р.Ганбат ажиллаж байгаа аж. Харин жүжигт улсын уралдааны тэргүүн байрын шагналт хүүхдийн жүжгийн “Хүүхэд нас” хамтлагийнхан тоглох юм.
Сонирхуулахад энэ сарын 27-ноос Улсын хүүхэлдэйн театрын их тайзнаа В.Хауфын “Том хамарт одой” багт жүжгийг, бага тайзнаа “Эвтэй дөрвөн амьтан” үлгэрийг тус тус тоглох юм байна.
М.Урин