Монгол Улс 2012 оноос хойш ард иргэддээ Төрийн ордноо нээлттэй болгож, танилцуулдаг болсон. Харин Үндсэн хуулийн өдрийг угтаж өнөөдрөөс Төрийн ордонтой танилцах цахим аяллыг нээлээ. Ингэснээр иргэд дэлхийн өнцөг булан бүрээс, гэрээсээ, ажлаасаа, гар утаснаасаа Төрийн ордонтой танилцах боломжтой болж байна.
Иргэд http://tour.parliament.mn сайтаар зочлон Төрийн ордны 42 обьектыг 100 гаруй цэгээс авсан дүрс бичлэг, аудио тайлбарын хамт үзэх боломжтой. Их эзэн Чингис хааны хөшөөнөөс эхлэх уг аялалыг үзсэнээр тухайн орчинд өөрөө очсон мэт сэтгэгдэл төрөхөөр технологийн дэвшлийг ашигласан талаар албаныхан мэдээллээ. Цаашдаа Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцах аялал урьдын адил үргэлжлэх бөгөөд илүү олон хүнд сурталчлан таниулахад цахим аялалын ач холбогдол оршиж байгаа аж.
С.ОТГОН