Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд уугуул нутгийн хэсэг залуус хамтран “Их хаадын Дархан нутгаар” нэртэй баримтат кино бүтээжээ. Уг баримтат киноны нээлтийн арга хэмжээ өнөөдөр “Интер ном” худалдааны төвд боллоо. Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл энэ баримтат киног ивээн тэтгэсэн бөгөөд “Төрж өссөн нутаг орноо таньж мэдэхэд Бурхантын хөндийд 1961 оноос байгуулагдсанаас хойшхи өнөөдрийг хүртэлх түүх үнэхээр хангалтгүй. Түүнээс өмнөх үеийн эзэн Чингис, Хүннү гүрний олон дурсгалт газрууд манай аймагт байдгийг үндэслэн түүхэн улбааг ирээдүй хойч үеийнхэнд зориулсан танин мэдэхүйн бүтээл хийхээр зориг шулуудсан. Энэ ажил биеллээ олж, аймгийнхаа ойд зориулсан томоохон бүтээл боллоо” гэдгийг киноны нээлтийн үеэр онцолж байв.
Д.Долгор