Египетэд шинээр инфра-улаан туяаны тусламжтайгаар 17 пирамид 1000 гаруй булш, 3000 гаруй эртний суурийг илрүүлээд байна. Мэргэжилтнүүд хиймэл дагуулын цахилгаан соронзон орон зайн зургийг ашиглан элсэн цөлийг судалсан байна.
Хиймэл дагуулд суурилуулсан камер нь газрын дор байгаа нэг метр хүртэл диаметртэй объектыг ялгах чадалтай ажээ. Олдворуудын ихэнх нь газрын давхаргын тийм ч гүнд байгаагүй боловч элсэн цөлд хүний нүдэнд шууд харагддаггүй байсан байна.
Эрдэмтдийн илрүүлсэн олдворуудаас хоёр пирамидыг нь малталтын үеэр пирамид мөн болохыг нь тогтоожээ. Бас нэгэн судалгааны баг саяхан Египетийн түүхтэй холбоотой маш чухал нээлтийг хийсэн байна. Эрдэмтэд цацраг идэвхт нүүрстөрөгчийн аргаар он цагийг тогтоох арга ашиглан Эртний Египетэд болж байсан үйл явдлуудын болсон он цаг нь таарч байгааг баталжээ.