Мисс Э.Сэлэнгэ “Fashion TV”-ээсээ чөлөө авчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Мисс Э.Сэлэнгэ “Fashion TV”-ээсээ чөлөө авчээ

Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг мисс Э.Сэлэнгэ одоогоор АНУ-ын Лос-Анжелес хотод сурч, амьдарч байна. Тэрбээр хамгийн сүүлд “Хуваарьгүй нислэг” уран сайхны  кинонд тоглож бас нэгэн авьяасаа харуулсан юм. Мисс бүсгүй загварын ертөнцийн теле суваг “Fashion TV”-гийн зохион байгуулсан “Miss Fashion TV 2007” шалгаруулалтад улсаа төлөөлөн оролцож 21 дүгээр байрт шалгарснаар тус телевизтэй хамтран ажиллах Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болж байсан юм. Харин тэрбээр одоо АНУ-д найз залуугийн хамт амьдарч байгаа бөгөөд  “Fashion TV”-ээсээ түр чөлөө авчээ. Мисс Э.Сэлэнгэ дэлхийн хэмжээний модель болохоос илүүтэй тайван амьдарч сурахыг дээр хэмээн үзсэн бололтой.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж