Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

”Милан” оноо алдлаа

Италийн Сери А-гийн 18 дугаар тойргийн хүрээнд алдарт "Милан" клуб "Торино" клубын "Stadio Olimpico" цэнгэлдэх хүрээлэнд бямба гаригт зочлон тоглож, 1-1 харьцаатай тэнцээ авлаа. Тоглолтын 3 дахь минутад зочин багаас Менез гоолдон тооны харьцааг нээсэн. Гэвч хоёрдугаар үеийн 81 дэх минутад "Торино"-гоос хамгаалагч Глик гоолдсоноор тоог тэнцүүлсэн юм. Ингэснээр "Милан"-ын хувьд 26 оноотой болж хүснэгтийн долдугаар байраа хадгалж үлдсэн бол "Торино"-гийн хувьд 19 оноотой болж хүснэгтийн 13 дугаар байрт орж ирлээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж