Засгийн газарт таван тэрбум ам.доллар хүртэлх бонд гаргах эрх олгосон УИХ-ын тогтоол хүчинтэй байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулмагц валютын зах зээлд эерэг хүлээлт бий болгох нэг тэрбум ам.долларын зээл авах боломжтой гэж Ерөнхий сайд ярьсан. Гэхдээ энэ удаа “Чингис”, “Самурай” бондынх шиг арилжааны зээл авахгүй аж. 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй “тусархаг” зээл олгоход бэлэн гэдгээ түнш үүд мэдэгджээ. Энэ хөрөнгөөр авто замын барилгад олгосон Хөгжлийн банкны зээлийг дахин санхүүжүүлж, таван хувийн хүүтэй арилжааны зээлийг суллах бодолтойгоо Засгийн газрын тэргүүн дуулгасан юм. Сулласан хөрөнг өөрөө богино хугацаанд ашгаа өгөх төслүүдийг санхүүжүүлэх юм байна. Арилжааны зээлээр авто замын барилга санх үүж үүлсэн гэж Эдийн засгийн хөгжлийн сайд асныг ихээхэн зэмлэсэн. Шинээр авах зээл төлбөрийн тэнцлийг сайжруулаад зогсохгүй, өмнөх Засгийн газрын алдааг ч засах санж. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцэст тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Энгийнээр тайлбарлавал, Монгол руу орж ирж буй ам.доллараас гарч байгаа нь нэг тэрбумаар их байгаа гэсэн үг. Жилийн өмнө 2.4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөцийн тэн хагасаар төлбөрийн тэнцлийг зөрүүг нөхчихөж. Валютын нөөц буурах тусам төлбөрийн тэнцлийн зөрүүг нөхөх чадал мөхөстс өөр байна. Үүнийг Ерөнхий сайд, Төвбанкны ерөнхийлөгчөөсөө авахуулаад Төрийн тэргүүн нь төлбөрийн тэнцлийн хямрал гэж нэрлээд буй. Ам.доллар хомсдохоор Төвбанкныхан зах зээлд мөнгө нийлүүлэхгүй, угаасаа нийлүүлж болох ч үгүй. Нийл үүлэхгүй бол банкууд зээлэх мөнгөгүй болно. Тэгэхээр компаниуд зээл авч чадахгүй, үйл ажиллагаагаа тэлэх боломжгүйд хүрэх юм. Зах зээл нийтээрээ мөнгөгүйдэж, эдийн засаг хямарна. Монгол Улсын санхүүгийн бодлогыг барьж буй болон энэ талын ойлголттой сэхээтнүүд төлбөрийн тэнцлийнхийг эдийн засгийн хямрал болгохгүй юмсан гэж мачийж байгаа. Энэхүү хямралыг эдийн засагтаа халдаахгүй “эмнэх” арга нь дутагдаж буй “ногоон”-ыг олох. Түүгээр зөрүүгээ нөхөхөөс гадна эдийн засгийнхаа “цус”-аа эргэлдүүлнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзах үеэр нэгэн эрхэм “Зээл авахгүй бол яаж үйлдвэр барих юм бэ” гэж асууж байна лээ. Үйлдвэр барих нь эдийн засгийн “цус”-ыг эргэлдүүлж буй хэлбэр. “Ногоон” хэрхэн олох вэ? Дээрэм тонуул хийж болохгүй нь тодорхой. Гадаадаас шууд хөрөнгө оруулалт татаж, эсвэл хөгжлийн зээл авч болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сайн мөнгө гэдэг. Буцааж төлөх үүрэг хүлээхгүйгээр гадаад төлбөр тооцоогоо хийх, эдийн засагтаа эргүүлдэг мөнгө олж буй учраас тэр. Харин зээлийг муу мөнгө гэдэг. Төлбөр тооцоогоо сайжруулж, эдийн засгийн “цус”- ны эргэлтийг нэмэгдүүлдэг ч хэзээ нэгэнт цагт эргүүлж төлдөг учраас ингэж нэрлэх нь бий. Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөн, Монголын уул уурхай моодонд орж, эх орон маань сайн мөнгөөр бялхаж байсан цаг саяхан. Монголчууд 2011 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт гадаадаас татаж чадсан юм. Тэгвэл өнгөрсөн онд 845 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт гадаадаас Монголд оржээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 2008 оныхтой дүйв. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль баталсан, Ашигт малтмалын хайгуулыг зогсоосон, “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг гацаасны үр дагавар энэ. Үүнд өнөөдрийн эрх барьж буй улс төрийн хүчнүүд буруутай. Тэдний буруу шийдвэрийн төлбөрийг иргэд үнэ нь 30 хувиар өссөн бараа, бүтээгдэх үүн худалдан авч төлж буй. Ам.долларын ханш өсөөгүй бол өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байх байсантай хэн ч маргахгүй.
Тавантолгойд хөрөнгө оруулах консорциумыг сонгосон нь “ногоон”- ы урсгал нэмэгдэнэ гэсэн найдлага төрүүлж байна. Гэхдээ тодорхойгүй. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эхлэх эсэх нь бүр ч тодорхойгүй байна. Эдгээр төсөл оны эхний хагаст багтаж хөдөллөө ч дорвитой хөрөнгө орж ирэхгүй. Шууд хөрөнгө оруулалтыг өсгөх өөр том төсөл манайд алга. Өөдрөгөөр төсөөлөхөд энэ жил гурван тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо бий. Гэтэл “Монголын эдийн засгийг 10 хувиар өсгөхөд таван тэрбум “ногоон”-ы хөрөнгө оруулалт татах, бас таван тэрбум төгрөгийн борлуулалт хийх шаардлагатай” гэж Монголбанкны ерөнхий эдийн засагч ярьсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт таван тэрбумд хүрэхгүй нь дамжигг үй. Түүхий эдийн үнэ энэ онд ч хямд хэвээр байна гэж олон улсын санх үүгийн байгууллагын шинжээчид таамаглаж байна. Тэгэхээр гадаад худалдаанаас ч дорвитой доллар олохг үй нь бололтой. Ингэхээр эдийн засгаа хямраахгүйн тулд “муу мөнгө” зээлэхээс өөр алга байна уу. Мөнгө зээлэх муу ч эдийн засгаа хямрааснаас дээр. Мөнгө зээлж эдийн засгаа тордохгүй бол хямрахгүй гэх баталгаа алга. Эдийн засгаа унагачихвал “сайн мөнгө” Монголыг огт тоохгүй нь лавтай. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг түншлэлийн байгууллагаас зээл авч байж л хөл дээрээ дахин босно. Заавал хямарч зовж байснаас танагтайдаа “ногоон” зээлээд түүгээрээ төлб өрийн тэнцлээ сайжруулж, эдийн засгийн цусны эргэлтээ түргэсгэвэл ямар бэ. Хамгийн гол нь одоо зээлэх хөрөнгийг доллар олж ирэх төсөлд л зарцуулах хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байгаа. Монгол Улс дэлхийн зах зээлээс хоёр тэрбум ам.доллар зээлсэн ч доллар гадагшлуулах төсөлд зарцуулчихсан гэмээ санаж явах нь зөв. Засгийн газар өрийн таазыг өндөрсгөх хуулийн төслийг төсвийн тодотголын хамт УИХ-д өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын гадаад өр дотоодын нийт бүтээгдэх үүний 40 хувиас хэтрэхгүй гэсэн заалт бий. Үүнийг 70 хувь болгож өөрчлөх санал оруулсан хэрэг.
Үнэндээ Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувьтай дүйж, хязгаараа аль хэдийнэ давчихсан яваа. Сөрөг хүчний хичээл зүтгэлээр энэ саналыг УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад “унагав”. Монголын эдийн засгийг хавтгайрсан халамж биш, ам.долларын хомсдол хүндрүүлсэн нь маргашгүй. Төр засгийн хамгийн түрүүнд шийдэх тулгамдсан асуудал нь ам.долларын урсгалыг сайжруулах арга хэмжээ байв. Сөрөг хүчний бүлгийн ахлагч С.Бямбацогт “Зээл авахын оронд экспортын орлогыг нэмэгд үүл, гадаадаас шууд хөрөнгө оруулалт тат” гэсэн байр суурь илэрхийлж байсан. Энэ байр суурийг дэмжсэн гишүүд эсрэг кноп дарснаас зайлахгүй. Түүх сөхвөл, гадаадын хөрөнгө оруулагчдыг хүргээсэн хуулийг батлах үеэр ажлын хэсэг ахалж, хамгийн идэвхтэй ажилласан хүн нь С.Бямбацогт. МАН-ыг улсаа эдийн засгийн хүндрэлээс гаргах гэж хамтарсан Засгийн газарт орсон гэж ойлгож яваа. Тиймдээ ч эдийн засгийг хүндрэлээс гаргах хамгийн чухал бүтэц болох Сангийн яамыг нь толгойлсон гэж бодсон. Гэтэл яагаад эдийн засгийг хүндрэлээс гаргах хамгийн чухал шийдвэрийг дэмжихгүй байна вэ? Эцсийн бүлэгт таван тэрбум ам.доллар Монголын хөгжлийг хурдасгах хөшүүрэг болохоос хэдэн үеэрээ төлж барахгүй их өр биш гэдгийг санаасай. Монголчуудын ирээдүйд бүтээх баялгийн үнэ цэнэ үүнээс хэдэн арав дахин их байх болно.
Т.ЭНХБАТ
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин