Аврагчид хар хайрцгийг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Аврагчид хар хайрцгийг олжээ

Фото: PRASETYO UTOMO / POOL / AFP

 

Аврагчид осолдсон AirAsia онгоцны эхний хар хайрцгийн байгаа газрыг тогтоолоо. Онгоцны бичлэгийн  төхөөрөмжийг  түүнээс өгч буй дохионых нь дагуу онгоцны сүүл хэсгийг олсон газраас нэг км-ийн зайд  илрүүлжээ.

 

Индонезийн аврах албаны төлөөлөгч  төхөөрөмжийг дохиог  эрлийн гурван усан онгоц бүртгэсэн гэлээ. Тийш нь шумбагчдыг илгээсэн байна. Цаг уурын таагүй байдал аврагчдын ажилд сөргөөр нөлөөлж байна.

 

Нэгдүгээр сарын 10-ны өдөр осолдсон онгоцны сүүл хэсгийг далайн ёроолоос гарган авсан ч тэндээс хар хайрцаг нь олдоогүй юм.  Сүүлийн мэдээгээр зорчигдоос 48 хүний цогцос олдсоны  28-д нь таних шинжилгээ явуулсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж