Маргааш Уран зургийн галлерейд "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны тэргүүн байруудад шалгарсан оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулах юм байна. Тус уралдаан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл бүтээлээ авсан бөгөөд 1-11-р анги, төгсөх анги, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, уран бичлэг гэсэн таван ангилалаар болжээ. Эдгээр ангилалд шалгарсан эхний гурван байрт шагнал гардуулах ажээ.
Төгсөх буюу 12-р ангийн сурагчдын эхний гурван байрт шалгарсан сурагчдад улсын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгох бол насанд хүрэгчдэд гадаадад аялах эрх олгох юм. Уралдааны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 3500 орчим, бусад ангилалд 2200 гаруй бүтээл иржээ.
Т.ДАРХАН