Хуучирсан мэдээ: 2015.01.11-нд нийтлэгдсэн

“Хацү” башё эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотноо өнөөдөр эхэллээ. “Хацү” башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозантай, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясү, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношинтай таарсан байна. Тэгвэл озэки Котошёогикү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй, озэки Гоэйдо Икиойтой оноолт таарсан бол сэкивакэ Ичиножёо А.Ичинноров япончуудын найдвар болоод буй Эндотой барилдах юм.  

Оны анхны башёд манай гурван аварга бэлтгэл сайтай байгаа. Харин Япон арслангуудын хувьд байдал эвгүй байна. Котошёогикү, Гоэйдо нар энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлэхгүй бол озэки цолоо алдах магадлалтай юм.

Хацу башё Токи хотноо нэгдүгээр сарын 11-нээс 25-ны хооронд болно. Тус башёд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн буюу 33 түрүүтэй бөх болж, түүхэнд мөнхрөх юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж