Хөнгөн хооллох хаврын ядаргаанаас хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хөнгөн хооллох хаврын ядаргаанаас хамгаална

Орон гэрт євлийн турш хог шороо хуримтлагдан хавартаа их цэвэрлэгээ хийхээс аргагvй болдог. Vvний нэгэн адил хvний бие махбодь олон cap идсэн тослог хоолны балаг болох бодисын солилцооны vлдэгдэл, хотын болон ажлын єрєєний бохир агаар гээд олон зvйлээс болж бохирддог. Тийм ч учраас  хавар эхлэнгvvт хєнгєн хоолонд шилжих хэрэгтэй. Хаврын улиралд єєрийгєє эрvvлжvvлж сэтгэл єєдрєг явах ямар арга хэрэглэвэл зохистой вэ?

Шингэц сайтай хөнгөн хоол идэх
Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зєв хэвшилтэй хvн хаврын ядаргаанд ордоггvй. Учир нь євлийн турш идсэн мах, єєх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бvхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нєєцлєх, уураг задлах, цус бvрэлдэхэд шаардагдах тємєр болон бусад бичил элементvvдийг нєєцлєх, эс шинээр бvрэлдvvлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон vvргийг гvйцэтгэдэг.

Хvрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хvнд металл, химийн бодис, мєн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргvйждэг. Элэгнээс ялгарсан цєс нь цєсний хvvдийд хуримтладан нарийн гэдэс рvv юvлэгдэж байдаг. Цєс нь хоол хvнсэн дэх єєх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний vйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хvнсийг хэрэглэвэл сайн. Vvнд буудай, арвай, овьёос, хєх тариа, мєн шар вандуй, линз зэрэг хvнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол тvvхийгээр нь идэх ашигтай байдаг.

Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргvйжvvлэх vйлчилгээ нь гайхалтай байдаг. Vvнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зєвхєн жижигхэн, цайвар ногоон єнгєтэй байхад нь тvvж нарийхан хэрчин салатанд нэмж болно.

Гашуун амт:
Ийм амт бvхий бодис хэрэглэх нь элэгний vйл ажиллагааг дэмжиж, хоргvйжих явцыг дэмжин цєсийг хєєж шингэлж єгдєг.

Нялх соёоны нууц
Нарны илчинд хєлдvv газар гэсэж ханш нээгддэгийн адил хvний биеийн бvх суваг нээгддэг. Хvйтэн євлийн дараах ядаргаанд нялх соёо их vvрэгтэй. Тєрєл бvрийн vрийг vрслvvлж соёолуулхад тvvний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимvvд зэрэг юугаар ч орлуулшгvй биологийн єндєр идэвхит бодис, байгалийн амин дэмийн цуглуулга болдог.

Vр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. 2 долоо хоног хэрэглэхэд бие организм бvхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бvхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргvvцэл дархлаа мэдэгдэхvйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хvсэл бадардаг.

Vрийг соёолуулах арга.

Химийн бодис цацаж хадгалаагvй улаан буудай, овьёосны болон бусад vрийг хэдэн цаг дэвтээгээд, сайтар угаасны дараа vрслvvлэх савандаа /шилэн таваг/ зєєлєн даавуу дэвсэж чийглээд vрээ тарааж тавина.

Саваа гэгээтэй цонхны орчимд тавьж єдєрт 2 удаа усална. Соёо нь 3-4 см хиртэй ургахаар хvртэж болно. Мєн буудай, сонгины тєрлийн ургамлыг шороотой саванд суулган vрслvvлж болох юм. Соёог тvvхийгээр эсвэл хоормогт хутган, шєлєнд цацаж хэрэглэж болно.

Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмvvдиг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хєгшрєхєєс хамгаалж, биеийн эсэргvvцэл сайжруулдаг лизин, єсєлт тvргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн vйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн vйл ажиллагааг зохицуулагч валин, бєєр болон элэгний эд эсийг нєхєн тєлжvvлдэг метонин зэрэг амин хvчлийг дурдаж болно.

Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагvй нєлєєнєєс хамгаалж эрт хєгшрєхєєс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн vйл ажиллагаанд таатай нєлєєлж, зарим биеийн салст бvрхvvл болон арьсны єнгєн давхаргыг хамгаалдаг.

Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргvvцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс vржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг єргєн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал vс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бvхэлдээ сэргэх нь гарцаагvй.

Мацаг барих
Мацаг барихыг мэсгvй мэс засал гэж эртнээс нэрийддэг байсан. Vр дvн нь vнэхээр гайхамшигтай. Учир нь хуримтлагдсан илvvдэл бодис гадагшлах тєдийгvй, эд эс цэвэршснээр судас, арьсны уян чанар сэргэдэг. Эмчилгээг эмчийн хяналтын дор эхлэх хэрэгтэй. Буцалсан уснаас єєр юм хvртэхгvй байхад 3 дахь єдрєєс эхлэн єлсєх нь мэдэрэгдэхгvй болдог.

Бие хєнгєрч толгой сэргэж эхэлнэ. Харин хэт ядарсан, єндєр настай, євдєж халуурсан, хорт хавдар нь хvндэрсэн, нойр булчирхайн євчинтэй хvн мацаг барьж болдоггvй. Мацаг барих нь хоол боловсруулалтын єєрчлєлт, харшилтай хvмvvст маш сайн таардаг. Мацаг барихаа больж хэвийн хооллолтонд шилжихдээ эмчийн зєвлєгєєг дагах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж