Хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн хүсэлт, саналыг үндэслэн аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн 2, 3 дугаар улирлын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчиллөө. Мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соѐлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дорхи хуваариар амарна.
Мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соѐлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дорхи хуваариар амарна.
Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
-
- I-V ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 01-нийг дуустал 3 долоо хоног;
- VI-IX ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 1 дүгээр сарын 25-ныг дуустал 2 долоо хоног;
- X-XII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 18-ныг дуустал 1 долоо хоног тус тус амарна.
Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
-
- I-V дугаар ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ныг дуустал 3 долоо хоног,
- VI-IX ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ныг дуустал 2 долоо хоног,
- X-XII ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна.
Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд,ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна. Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа өөрчлөгдөөгүй.
Хичээлийн жил 6 дугаар сарын эхний долоо хоног буюу 6 дугаар сарын 05-ны өдөр дуусна.
Сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал шаардагдахгүй. Мөн анги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийн амралтын хугацаа гэх мэт сургууль, сургалтын аливаа үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл байхгүй болно.
Сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх цагийн боломжтой болно. Сурагчдын амралтын үеэр багш нарын нэгдсэн сургалтуудыг зохион байгуулна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам